|
|
|
"Сайн хөрөнгө оруулагч нь төлөвшсөн, оновчтой, бодитой, сэтгэл хөдлөлгүй байдаг." - Ховард Маркс |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,993.64 нэгжид хүрч 0.39 хувийн бууралттай хаагдлаа.
- Монгол улсын гадаад валютын улсын нөөц 2024 оны 10-р сарын байдлаар 4,701.25 сая ам. доллар байна. Энэ нь оны эхэн үеэс 4.47 хувь буурсан үзүүлэлт боловч сарын өмнөх үеэс 0.83 хувь өссөн үзүүлэлт болж байна.
- Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч эхэллээ. 2024 оны 8-р сарын 31-ний өдөр 1 ам.доллар 3,380.94 төгрөгтэй тэнцэж байсан бол 2024 орны 11-р сарын 1-ний өдрийн байдлаар 1 ам.доллар 3,406.79 төгрөгтэй тэнцэж байна. (Жич: Валютын ханш нь Монголбанкны зарласан ханш болно.)
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, S&P 500 индекс нь өнгөрөгч 7 хоногт 1.37 хувийн уналттай хаагдлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 сарын 5-наас эхлэх гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг үл харгалзан сонгуулийн өдрүүдэд зах зээлд хүчтэй савлагаа үүсэх өндөр магадлалтай байна.
- АНУ-ын 10-р сарын хувийн хэрэглээний зардлын индекс жилийн өмнөх үеэс 2.1 хувь, сарын өмнөх үеэс 0.2 хувь тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. 10-р сарын үзүүлэлт нь дийлэнх шинжээчдийн хүлээлттэй нийцлээ.
- АНУ-ын эдийн засагт 2024 оны 10-р сард 12,000 ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Энэ нь 2020 оны 12-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж байгаа ба хөдөлмөрийн зах зээлийн өндөр халалт намжсан дохиог зах зээлд өглөө.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын төв банк зах зээлийн одоогийн хүлээлтээс хожуу бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдсэний улмаас Европын хувьцаануудын ханш уналттай байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.87 хувь, STOXX Europe 600 индекс 1.52 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
- Евро бүсийн эдийн засаг 2024 оны 3-р улиралд улирлын өмнөх үеэс 0.4 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Жилийн өмнөх үеэс 0.9 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Герман улсын эдийн засаг 3-р улиралд 0.2 хувийн өсөлттэй гарснаар эдийн засгийн хямралаас зайлсхийлээ.
- Евро бүсийн 10-р сарын инфляцын түвшин 1.7 хувиас 2.0 хувьд хүрч өслөө. Суурь инфляцын түвшний хувьд 2.7 хувьд хэвээр хадгалагдлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.37 хувь, TOPIX индекс 0.99 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Япон улсын төв банк өнгөрөгч 7 хоногт болсон мөнгөний бодлогын ээлжит хурлаар бодлогын хүүг 0.25 хувьд хэвээр хадгаллаа. Бодлого тодорхойлогчдын зүгээс мөнгөний бодлогын ирээдүйн шийдвэр гаргалтын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгөөгүй ба зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан, уялдуулж шийдвэр гаргах болохыг онцоллоо.
- Япон улсын иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт суларлаа. 1 ам.доллар 153 иентэй тэнцэж арилжаалагдаж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.84 хувь, CSI 300 индекс 1.68 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
- БНХАУ-ын 10-р сарын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI 49.8 - 50.1-д хүрч өслөө. Үйлдвэрлэлийн бус салбар идэвхжилийг илэрхийлэх PMI 50 - 50.2-д хүрч өслөө. Жич: PMI үзүүлэлт 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.
- БНХАУ-ын шилдэг 100 үл хөдлөх хөрөнгийн компанийн 2024 оны 10-р сарын борлуулалт жилийн өмнөх үеэс 7.1 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 2024 оны анхны өсөлттэй гарсан сар болж байна.
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.13 хувиас 6.60 хувийн хооронд байна. Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.09 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 7.21 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 8.78 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна.
Улаанбаатар хот буюу Нийслэл Хотын Засаг Захиргаа олон улсын зах зээл дээр 7.75 хувийн хүү буюу купонтой, 3 жилийн хугацаатай, 250.0 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа. Уг бондын төлбөр тооцоо 2024 оны 11-р сарын 21-ны өдөр хийгдэх ба жил бүрийн 2 болон 8-р саруудад купоноо хөрөнгө оруулагч нартаа өгөхөөр тохирсон юм байна. Бондын эх үүсвэрийн зориулалт нь Сэлбэ дэд төв буюу газар чөлөөлөлт хийх, дэд төв орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах, төслийн ТЭЗҮ боловсруулах зэрэгт зориулагдах юм. Ингэснээр Улаанбаатар Хот дотоодын зах зээлд 500.0 тэрбум төгрөгийн бонд, гадаад зах зээлд 250 сая ам.доллар буюу нийт 1.35 их наяд төгрөгийн бондыг сүүлийн 5 сарын хугацаанд зах зээл дээрээс босгоод байна.
Харилцагч та бондын хөрөнгө оруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор аваарай. |
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Байгаль орчны бохирдолд томоохон нөлөө үзүүлэгч хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч "ТЖТБ" ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хүрээнд санал болгосон ногоон бондын анхдагч зах зээлийн захиалга амжилттай дууслаа.
Монгол Улсын дотоод зах зээлд гарч буй анхны "Excellent" үнэлгээ бүхий санхүүгийн бус салбараас гарч буй ам.долларын ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалга 100 хувь биелж хөтөлбөрийн хүрээнд Транч-1 буюу 11 сая ам.долларыг амжилттай татан төвлөрүүллээ.
Байгальд ээлтэй санаачилгын нэг хэсэг болж бидэнтэй нэгдсэн,
НОГООН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЛЦСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТА БҮХЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Энэ бол энгийн бонд биш НОГООН ИРЭЭДҮЙ |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА 2024.10.31
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 339 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот тушаалын дагуу "ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн I транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн.
Тус бондын арилжааны захиалгыг 10 дугаар сарын 31-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй |
|
ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛСАН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ 2024.10.29
Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын Хөрөнгийн Бирж" ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг өнөөдөр (2024.10.29) эхлүүллээ.
Сургалт 10 дугаар сарын 30-ны өдөр 16:00-18:00 цаг, 31-ний өдөр 14:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй |
|
|
|
|
|